Nauren Batjargal12 May 2023
Хүмүүсийг мэдээлэл хүлээн авч байгаа байдлаас хамааран төсөөллийн буюу аливаа зүйлийг уншиж, харж сурдаг хүн /visual prospect/, auditory prospect буюу аливаа зүйлийг сонсож сурдаг хүн, kinesthetic prospect буюу биеэр өөрөө хийж сурдаг хүн гэж 3 ангилдаг. Борлуулалтын мэргэжилтэн эдгээр 3-н төрлийн хүмүүсийг таниж мэдсэнээр тэдэнтэй харилцах арга барилыг олж авна.
Төсөөллийн буюу аливаа зүйлийг уншиж, харж сурдаг хүмүүсийн шинж чанарууд:
Энэ төрлийн хүмүүс нийт хүн амын 55%-ыг эзэлдэг.
Ерөнхийдөө:
- Тэд илүү эрч хүчтэй, хөдөлгөөнтэй байдаг.
- Тэд харж буй зүйлээрээ дэлхийтэй холбогддог.
- Өнгө тэдэнд хүчтэй нөлөөлдөг.
- Тэд хурдан ярьдаг бөгөөд тэвчээр багатай.
- Тэд зургаар төсөөлдөг.
- Тэд хурдан сэтгэдэг тул хурдтай мэдээлэл хүлээн авдаг.
- Тэд аль болох хурднаар их мэдээлэл авахыг хичээдэг.
- Тэд ямар нэг зүйл өөрийг нь таслахыг үзэн яддаг.
- Тэд илүү их анхаарал шаарддаг.
- Тэд гараа маш их ашигладаг.
- Тэд өөрсдийн мэдрэмжээ зураг болгон дурсдаг.
- Тэд өөрсдийгөө сайнаар эсвэл муугаар мэдэрч байгаа нь тэдний оюун санаанд байгаа дүр төрх гэж үздэг. Тэд богино хугацаанд ярьж, эцсийн дүнг асууж, үр дүндээ маш их анхаардаг.
- Тэд график, өгөгдөлд дуртай.
- Тэд тэмдэглэл хөтөлдөггүй.
- Тэднийг тасалдуулах амаргүй.
Аливаа зүйлийг сонсож сурдаг хүний шинж чанарууд:
Энэ төрлийн хүмүүс нийт хүн амын 20%-ийг эзэлдэг. Ерөнхийдөө:
- Тэд тайван орчинд ажиллах хандлагатай байдаг.
- Тэд хүмүүстэй харилцах гайхалтай чадвартай.
- Тэд маргааны 2 талд туйлын нээлттэй байдаг.
- Тэд өөртэйгээ маш их ярьдаг бөгөөд ихэнхдээ уруулаа санамсаргүйгээр хөдөлгөдөг.
- Учир нь энэ төрлийн хүмүүс харилцан яриаг ашиглан туршлага хуримтлуулж өөртөө боловсруулалт хийдэг.
- Тэд ярианд давамгайлах хандлагатай байдаг.
- Заримдаа ямар нэг юм тайлбарлахдаа хэт их шахдаг.
- Бусад хүмүүсийн бага анзаардаг арын чимээ нь энэ төрлийн хүмүүст таагүй байдал үүсгэдэг.
- Тэд үг үсгэнд дуртай.
- Тэдэнд юу хийх гэж байгаагаа хэл.
- Тэд ерөнхийдөө ярьж байгаа хурдаараа мэдээллийг сонсох дуртай.
- Та дуугаралт, темп, хэмнэл, аялгуу, дууны өнгөө өөрчлөхөд тэд таныг үнэлдэг.
- Тэд асуудлуудыг ярих дуртай.
- Тэднийг санаа алдвал та тэднийг өөрсөдтэйгөө ярьж байгаа гэдэг итгэлтэй байж болно.
- Тэд ихэвчлэн бичиг цаасны ажилд дургүй байдаг.
- Тэд зүйрлэлд дуртай.
- Тэд их хэмжээний яриа өрнүүлсэн уулзалтуудад дуртай байдаг.
Аливаа зүйлийг биеэр хийж сурдаг хүмүүсийн шинж чанарууд:
Энэ төрлийн хүмүүс хүн амын 25%-ийг эзэлдэг. Ерөнхийдөө:
- Тэд бол гайхалтай бизнесийн хүмүүс.
- Хоёр төрлийн ийм хүмүүс байдаг. Дотоод мэдрэмжтэй хүмүүс өөрсдийн туршлагыг дотоод мэдрэмжээрээ хэмждэг. Нөгөө төрлийн хүмүүс нь бүх зүйлд хүрч, гараараа мэдрэх хандлагатай байдаг.
- Тэд гүн гүнзгий, удаанаар амьсгалах хандлагатай байдаг ба таныг ярих үед маш тэвчээртэй, нийцтэй байдаг.
- Тэд бусдаас илүү удаан, намуухан дуугаар ярьдаг. Энэ бол тэдний хамгийн тод шинж чанаруудын нэг юм.
- Тэд бусдаас илүү бие бялдар сайтай.
- Мэдрэмж нь тэдний зан төлөвт ихээхэн нөлөөлдөг.
- Энэ төрлийн хүмүүстэй амжилттай борлуулалт хийх магадлал нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээг мэдрэмжээр дүрслэх чадвараас шалтгаална.
- Энэ төрлийн хүмүүст олон дахин борлуулалт хийх боломжтой.