Nauren Batjargal12 May 2023
Хэрвээ та бүтээгдэхүүн үйлчилгээгээ шийдвэр гаргах түвшний хүнд ойлгуулж, яриагүй бол хэлэлцээрийг амжилттай хааж чадахгүй. Тиймээс борлуулалтыг амжилттай хаахын тулд боломжит худалдан авагчийн шийдвэр гаргах процессыг ойлгох хэрэгтэй.
Эдгээр асуултанд хариулсанаар та өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай борлуулахтай холбогдох хэрэглэгчийн шийдвэр гаргах процессыг олж мэднэ.
“Та боломжит худалдан авагчдад бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулга хийж байхдаа яг төгсгөлд нь тийм эсвэл үгүй гэсэн хариултыг авах хэрэгтэй.”
Боломжит худалдан авагчийн компани доторх шийдвэр гаргах алхмуудыг мэдэхийн тулд дараах асуултуудыг асууж болно.
- Ийм нөхцөл байдалд танай компани ямар төрлийн шийдвэр гаргах процессыг дагадаг вэ?
- Таниас гадна шийдвэр гаргах процесст өөр хэн багтдаг вэ?
- Өөр хэн шийдвэр гаргах процесст нөлөө үзүүлж болох вэ?