Борлуулалтын ажилтан нь худалдан авагчийн зорилго, сорилт нь тэдний бизнес эсвэл хувийн байдалд ямар санхүүгийн нөлөө үзүүлж байгааг ойлгох ёстой. Борлуулагч үүнийг ойлгосны дараа нөгөө талтай мөнгөтэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэх боломжтой. Борлуулагч нь боломжит худалдан авагчын хэрэгцээг тодорхойлж, асуудлаа шийдэхгүй байх нь ямар сөрөг нөлөөтэйг ойлгуулах нь чухал юм. Борлуулагч нь асуудлыг шийдэхгүй бол ирээдүй хэр хэмжээний зардал асуудлууд гарч болох талаар сайн ойлгуулж тодорхойлох хэрэгтэй гэсэн үг.
Сэтгэлгээ: Хөрөнгө оруулалт болон зардалын харьцуулалт
Төсөв тодорхойлох алхамд боломжит худалдан авагч юунд хөрөнгө оруулж чадах вэ гэдгийг ойлгох нь маш чухал, таны бүтээгдэхүүний зардал чухал байх албагүй. Тухайн төслийн цар хүрээг ойлгохын тулд эсвэл таны бүтээгдэхүүн тохирох эсэхийг мэдэхийн тулд та ухрах үйлдэл хийх хэрэгтэй.
Мөнгөний сэтгэлгээ болон тодорхойлолтыг хэлэлцэх арга техник
Хаалт
- “Билл, Намайг иймэрхүү төсөлд ажиллах болгонд ихэвчлэн хөрөнгө оруулалт 25000-30000$ хооронд байдаг. Та энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж бодож байна уу?”
Гуравдагч талын түүх
“Жоан, Би хэдэн сарын өмнө танд тулгарч байгаа асуудалтай яг адилхан асуудалтай харилцагчтай ажиллаж байсан. Тантай адилхан нь тэд үйлвэрлэлийн дараах хяналт шалгалтын өндөр өртөгтэй саатлыг арилгах үүрэг хүлээсэн. Тэдэнд зориулсан программ дээр хамтрахын тулд тэд бидэнд ойролцоогоор 15000$ хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв бид танд ч бас туслаж чадна гэдэгт итгэлтэй байвал та 15000$ хөрөнгө оруулалт хийх байсан уу?”
Хосолсон(хаалт болон гуравдагч талын түүх)
- “Карен, Таныг төсвийн дүнг хэлж чадахгүй байгаад баяртай байна. Магадгүй бид таны цагийг дэмий үрэхгүйн тулд туслаж чадах байх. Бидний хувьд иймэрхүү төсөл дээр ажиллаж байхад хэрэглэгчийн төсөв 7000$-11000$ байсан. Яг хэд вэ гэдгийг тодорхойлохын тулд үргэлжлүүлж ажиллах уу? Эсвэл ингээд дуусгах уу?”
Түүхийн/Ирээдүйн хүлээлт
- “Том, Та хамгийн сүүлд системээ шинэчлэхдээ хэр төсөвтэй хайж байсан бэ? Энэ удаад таны бодлоор энэ төсвөөс их байх болвуу эсвэл бага байх болов уу?”
Зүйрлэл
“Билл, Та энэ төслийн төсөвийн талаар бодохдоо эхлээд бага лиг, коллежийн лиг, дээд лигийн талаар бодоорой. Та бага лигийн төсөвийг юу гэж боддог вэ?”
Чимээгүй
Хэн түрүүлж дугарна, тэр ялагдана.
Сармагчны савар
Жижиг санал тавьж том борлуулалт хийх