Nauren Batjargal12 May 2023
Хэрэгжилт нь борлуулалтыг хаах 2 үе шатны эхнийх нь юм. Төгсгөлийн үе шатанд та дараах алхмуудыг хийнэ. Үүнд:
- Бидний бүтээгдэхүүн үйлчилгээ та бүхний эдгээр асуудлуудыг ингэж шийдвэрлэж байна гэдгийг боломжит худалдан авагчдад хэлэх
- Тийм эсвэл үгүй гэсэн шийдвэр гаргуулах
- Борлуулалтыг түгжих / боломжит худалдан авагч эргэж буцахаас зайлсхийх хэрэгтэй
- Дараагийн үйл ажиллагааг эхлүүл
Танилцуулга бэлтгэх зөвлөгөө:
- PPT - ээ товч тодорхой, ойлгомжтой бэлдэх
- Боломжтой бол худалдан авагчийг бүтээгдэхүүнд гар хүрэхийг нь зөвшөөрөөрэй.
- Хэрэв боломжит худалдан авагч таны илтгэлийг тасалбал тэдний асуултад хариул.
- Боломжит худалдан авагчийн хариултыг асуулт болгож хувирга.
“Хэрвээ танай багийн бусад гишүүд илтгэл тавих гэж байвал цагаа тооцоолохоо бүү мартаарай.”
Термометер техник
Та илтгэлийнхээ ⅔ - ыг ярьсаны дараа цаг нь мөн гэж үзвэл боломжит худалдан авагчаасаа 1-10-ын хооронд худалдан авах эсэхээ үнэлнэ үү гэж асуух хэрэгтэй. 1 оноо бол бид үргэлжлүүлэн хоорондоо ярих ч хэрэггүй гэсэн үг бөгөөд 10 оноо бол худалдан авахад бэлэн байгааг илтгэнэ.
“Зарим боломжит худалдан авагчид 8-аас дээш оноо өгдөггүй гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй.”