Nauren Batjargal12 May 2023
Энэ сүүлийн алхмыг дуусгаснаар та борлуулалтаа хамгаалж ирээдүйн бизнесийн боломжуудыг хүртэх болно. Ихэнх шинэ харилцагчид гэрээнд гарын үсэг зурсны дараа эргэлзэж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ авсандаа санаа зовж эхэлдэг. Борлуулалтын дараах алхам дээр эдгээр зүйлсийг хийх хэрэгтэй.
Сэргийлэх:
- Худалдан авагчийн хэрэггүй худалдан авалт хийлээ гэх харууслаас сэргийлэх
- Өөрийн борлуулалтаа өрсөлдөгч компанид алдахаас сэргийлэх
- Борлуулалтын дараа юу хийгдэх талаар урьдчилсан тооцооны хуудас дээр тусгаж өгөх
- Ирээдүйн бизнес боломжуудыг тодорхойл.
Энэхүү бүлгийг дүгнэвэл борлуулалт хийгдэж талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа худалдан авагчийг халамжлах, дараагийн зохистой алхмуудыг авах тухай юм.