Amura Munguntsetseg13 Jun 2023
БЭЛТГЭЛ АЖИЛ
- Та өөрийн байгууллага үүсгэж өөрийн багцад хамаарах эрхээ авсан байх
- Эрхэт санхүүгийн програмын эрхээ авсан байх
- Ебаримт гаргах хүсэлтийн формоо бөглөж илгээсэн байх
- Уг формны хүсэлт нь эрхэт талаас кодны хувьд Ебаримт руу хүсэлт илгээдэг ба энэ хариу нь 3 хоногтоо ирдэг.
- Хариу ебаримтаас ирэхгүй удах ганцхан тохиолдол нь урд нь өөр програмаас баримт гаргаж байсан байх юм. Уг тохиолдолд заавал НӨАТУС руу харилцагч байгууллагаас Эрхэт санхүүгийн програмаар баримт гаргах хүсэлтэй байна гэсэн АЛБАН БИЧИГ өгч байж баримт гарах боломж үүснэ.
- Эрхэт санхүүгийн програм дээр дараах бараа материалын мэдээллийг оруулсан байх
- Бараа материалын ангилал
- Бараа материалын нэр төрөл /энэ нь дотроо заавал НЭГЖ ҮНЭ хэсгийн мэдээлэл агуулсан байх шаардлагатай/
- Бараа материалын байршил /Код хэсэг заавал 2 оронтой тоо байх/
- Бараа материалын эхний үлдэгдэл /заавал биш, хэрэв ПОС дээрээ үлдэгдлээ харж явна гэж үзвэл орсон байх шаардлагатай/
- Эрхэт санхүүгийн програм болон эрхэс дээр дараах тохиргоонуудыг хийсэн байх
- Эрхэт -> Тохиргоо цэс -> Эрхийн тохируулах -> Төрөл удирдах -> Эрхэс эрхэт холбох касс эрх үүсгэх /холбох посын тоогоор үүснэ/
- Эрхэт -> Тохиргоо цэс -> Эрхийн тохируулах -> Төрөлд харгалзуулах -> Эрхэс эрхэт холбох имэйл үүсгэх /холбох посын тоогоор үүснэ, өөр эрхэтийн байгууллага дээр уригдаагүй имэйл байх хувь хүний имэйл биш байвал зохимжтой/
- help_s@erkhet.biz хагяийг эрхийн тохиргоо дээр урьж админ болгоно
- Эрхэт -> Байгууллагын тохиргоо -> Байгууллагын тохиргоо үг дээр дарж -> Дэд системтэй холбох -> API key, API secret тохируулах -> Систем - Түлхүүр - Холбоос тохируулсан байх /Эрхэс талаас хийнэ/
- Эрхэс -> Sync erkhet тохиргоо хийсэн байх
- Эрхэс -> Sales Pipeline тохиргоо хийсэн байх
- Эрхэс -> Ebarimt Config тохиргоо хийсэн байх
- Тохиргоо дууссаны дараа TEST хийх буюу ажиллагаа хэвийн байгаа эсэхийг шалгах
- Бараа зарахад ажиллагаа хэвийн байгаа эсэхийг шалгана
- Ебаримт руу хүсэлт хэвийн зөв явж буйг шалгана. [Нэг өдрийн дараа орсон эсэхээ шалгах боломж үүсэх юм.]
- Эрхэт санхүүгийн програм руу зөв данс зөв гүйлгээгээр орж ирж буйг шалгана.
БҮХ ТОХИРГООГ ҮЗЭХ ЗААВАР ВИДЕО